Даланзадгад суманд гэр хорооллын 7830 өрх байдаг бөгөөд айл өрхүүд хаягдал хог үнсээ гол төлөв 200 литрийн төмөр саванд хийсэн байдаг. Үүнийг ачихын тулд торхтой хогийг асгаж хүрздэн ачиж их цаг зав, хүч зарцуулдаг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтын дагуу тусгай хэрэгцээт иргэдийн тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнууд ордог байна. Өмнөговь аймгийн хувьд 65,645 иргэн байгаагаас 2018 оны байдлаар 8.7% -нь 55‑аас дээш насны иргэд, мөн 1694 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Даланзадгад сум 8 баг, 8762 өрх, 26 мянган хүн амтай бөгөөд 9020 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын модуль нь хүүхдийн төрөлхийн бие бялдар, авъяас чадваруудыг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд оролцох, сургуульд суралцах суурийг тавьдаг.
Монгол Улсад орчин цагийн угсаатны зүйн шинжлэх ухаан үүсэж хөгжөөд 60 гаруй жилийн түүх уламжлалтай томоохон салбар болон хөгжиж иржээ. Монголын угсаатны зүйн судалгаа бол эрт цагаас уламжлалтай, дотоодын төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдын ихэд сонирхдог салбар юм.
Мэдээлэл технологийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед мэдээллийн технологи хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын орчинг бий болгох асар чухал.
Баян-Овоо сумын музейг үйлчлүүлэгчдийн сонирхолд нийлүүлэн орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олны хүртээл болгох шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд Баян-Овоо сумын хэмжээнд цасан шуурга, ган, зуд, шороон шуурга, үер, зуд, ган тохиож байна.
Баян-Овоо сумын иргэдийн ахуйн хэрэглээндээ ашигладаг ус нь хатуулаг ихтэй, эрдэстэй байдаг учир ундны усны хэрэглээнд зохимжгүй, удаан хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.
Өмнөговь аймгийн Манлай суманд газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, жимсийг чанар стандартын шаардлагын дагуу зориулалтын хөргүүртэй авто машинаар сумын ард иргэд болон зэргэлдээх сумдын хэрэглэгчид, уул уурхайнуудад хүргэж үйлчлэхээс гадна иргэдийг хүнсний ногоо тариалалд сургах, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангахад энэхүү хөтөлбөр дэмжлэг үзүүлэх юм.