ТҮРГЭН ТУСЛАМЖ

ТҮРГЭН ТУСЛАМЖ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Сэврэй сум нь хойд талаараа Их бага Богдын уулс, дунд хэсэг нь Гурван сайхан уулс, Өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн тойрогт хамаардаг бөгөөд сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, гүвээ толгод, тэгш тал, элсэн  анхан, хотгор хоолой хосолсон шинжтэй боловч ихэнх хэсгийг нь уулс эзэлдэг онцлогтой. Дээрх нутаг дэвсгэрийн онцлогоос хамааран сумын ихэнх газар нутгаар элс, ус шавар, уул хад зэрэг бартаат зам ихтэй, сумын төвөөсөө алслагдсан айл өрх олонтой буюу сумын хамгийн захын айлд 180км явж хүрдэг. Сумын эрүүл мэндийн төв нь хөдөөгийн дуудлагадаа үйлчилдэг нэг фургон машинтай боловч уг машины эдэлгээний хугацаа дуусаж эвдэрсэн. Иймд хөдөөгийн дуудлагаар үйлчлэхэд шаардлага хангасан найдвартай, туулах чадвар сайтай автомашин худалдан авах шаардлагатай байсан.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Сумын төвөөс алслагдсан иргэд, малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Сэврэй сумын Эрүүл мэндийн төвд Land cruiser 105 авто машин нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын төвөөс алслагдсан иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг болоход дэмжлэг болсон.
  • Анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадвал ард иргэдэд учрах эрсдэл тэр хэмжээгээр буурах боломжтой.
  • Туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашинтай болсноор байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан замын саатал багасна.