Дизайн технологийн хичээлд онолын мэдлэгээс гадна дадлага ажлаар практикт суралцах асар чухал байдаг. Ингэснээр ажлын эв дүйд суралцаж, онолын мэдлэгээ ашиглан бүтээл хийх чадвар олж авдаг билээ.
Аймаг, сум, нийслэл гэлтгүй бүх суурин газар тохижилт, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Булган сумын хувьд сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, иргэддээ зөв дадал хэвшил суулгах ажил зохион байгуулах шаардлагатай байгаа.
Урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулж концерт, жүжиг, тоглолт тавихад зориулалтын хувцас хэрэглэл зайлшгүй шаардлагатай.
Сумын худалдааны төв орчмын хэсэг нь сумын үйлчилгээний гол газар бөгөөд ард иргэд болон гадна дотноос ирсэн хүмүүс, аялал жуулчлагчид ихээр ирж үйлчилдэг юм.
Сэврэй сум нь аялал жуулчлалын бүс нутагт хамаардаг бөгөөд сумын төв нь Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элснээс 25 км-ийн зайд оршдог.
Сэврэй сум нь нийт 600 орчим өрхийн 2000 гаруй хүн амтай бөгөөд түүнээс 362 малчин өрхийн 1269 иргэнтэй. Тус сумын нийт газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалалтанд байдаг, уул уурхай болон эдийн засгийн бусад салбарууд төдийлөн хөгжөөгүйгээс өрхийн орлогын дийлэнхийг мал аж ахуйгаас олдог.
Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн эзэмшилд УАЗ-ФУРГОН автомашин байдаг боловч 2011 онд авснаас хойш моторыг нь 2 удаа, тоормосны аппаратыг 1 удаа, 4 дугуйг 15 удаа сольж, хойд урд тэнхлэг хугарсан зэргээр асар их засвар хийсэн.
Өмнөговь аймгийн хувьд 2018 онд хэрэглээний зээл 218.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 97.6 хувиар өссөн бөгөөд нийт чанаргүй зээлийн 55.9 хувийг хэрэглээний зээл буюу автомашин, баяр ёслол, сургалтын төлбөр, амьдралын анхан шатны хэрэгцээнд зориулан авч байгаа нь иргэдэд санхүүгийн боловсрол шаардлагатай байгаа, өрхийн санхүүгээ зөв зүйтэй удирдан авч явах чадвар, дадал зуршил дутагдаж байгаагийн нэгэн илрэл билээ.
Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн төсвийн хүндрэлээс шалтгаалан номын сангийн орчин нөхцөлийг сайжруулж чаддаггүй байсан.
Мэдээллийн технологи хөгжиж, иргэд олон нийт мэдээллийг хурдан шуурхай авдаг болсон өнөө цаг үед Даланзадгад сумын ЗДТГ-аас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэд нээлттэйгээр, цаг алдалгүй нь авч чадахгүй байна.