БИД ӨНӨӨДРИЙН УНШИГЧ-МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧИД”

БИД ӨНӨӨДРИЙН УНШИГЧ-МАРГААШИЙН МАНЛАЙЛАГЧИД”

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Цогт-Овоо сумын ерөнхий боловсролын сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 272 сурагч, 33 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. 2005 онд БСШУЯ-аас бага ангийн сурагчдад зориулсан READ төсөл хэрэгжиж, нийлүүлэгдсэн номууд хуучирч урагдаж, сургуулийн номын сан ширээ сандлын хүрэлцээ муутайгаас шалтгаалан сурагчид хүссэн үедээ номын санд суух боломж дутмаг байна.
       Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орох ба уншлагын танхим 24 хүүхдийн суудалтай байх юм. Бид шинэ сургуульдаа номын фондтой байх бөгөөд уг номын санг тохижуулахдаа цахим номын сан болгон тохижуулах хүсэлтэй байгаа юм.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
        Цогт-Овоо сумын сургуулийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх, ном унших орчин нөхцөлийг бүрдүүлж, мөн 5-6 насны хүүхдүүдэд зориулсан “Бяцхан номын сан” байгуулна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номын санг цахим бүртгэлтэй болгож, номын тавиур, уншлагын ширээ сандал, хөлтэй самбар, бичиг хэргийн шүүгээтэй болгож сурагчдыг номын санд ном уншингаа чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлнэ. Цаашлаад олуулаа цуглаж ном унших, ном уншлагын клубын үйл ажиллааг өргөжүүлж, ном унших өдөр бий болгож хүүхдүүдийг идэвхжүүлж байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Цогт-Овоо сумын сургуулийн 327 сурагч, тэдгээрийн эцэг эх үр шимийг хүртэж байна
  • Номын амт клубын үйл ажиллагаа өргөжнө