АХМАДЫН СУРГААЛ АЛТ”

АХМАДЫН СУРГААЛ АЛТ”

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Сэврэй сумын ахмадын хороо 1992 онд байгуулагдаж эдүгээг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулан ахмадуудынхаа эрүүл мэнд, эрх ашиг, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Одоогоор тус ахмадын хороонд 60-аас дээш насны 112 ахмад бүртгэлтэй байдаг бөгөөд цаашид сумынхаа ахмад настнуудын ажил хөдөлмөрийн амжилт, түүхэн гавьяа, залууст үлгэр дуурайлал болох үйлсийг нь баримтжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулахаар төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
        Ахмад настнуудын ажил хөдөлмөрийн амжилт, түүхэн гавьяаг ирээдүй хойч үед үлгэр дуурайлал болгохоор дүрсжүүлэн хадгалах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Сэврэй сумын ахмадын хороонд нэг ширхэг суурин компьютер, хоёр ширхэг зөөврийн компьютер нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Ахмадууд өөрсдийн ажил хөдөлмөрийн амжилт, түүхэн гавьяагаа ирээдүй хойч үедээ үлгэр дуурайлал болгох зорилгоор сайн сайхан түүхийг дүрсжүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах нөхцөл боломжоор хангагдсан.
  • Ахмад настайчуудад нийгмийн идэвхтэй эрүүл, сэтгэл хангалуун өөдрөг амьдрах ээлтэй орчин бүрдсэн.