ЭМИЙН САН

ЭМИЙН САН

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Сэврэй сум нь 600 гаруй өрхтэй бөгөөд үүний 70 орчим хувийг малчин өрх эзэлдэг. COVID-19 цар тахлын жилүүдэд сумын төв рүү орж, гарах иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар үе үе хязгаарладаг мөн сүүлийн жилд сумын ихэнх нутгаар хур бороо муу орж малчид өөр сумдын нутгаар отор нүүдэл хийн сумын төвөөс алслагдмал байгаа нь иргэд, малчид яаралтай үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дутмаг, тусламж авахад цаг хугацаа алдах эрсдэл өндөр байсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
        Сумын өрх бүрийг эмийн санжуулж COVID-19 цар тахлаас шалтгаалсан хөл хорионд орсон иргэд болон отор нүүдэл хийж сумын төвөөс алслагдсан малчдад эрүүл мэндийн, эмийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг болох
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Сэврэй сумын 624 өрхийг 19 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий өрхийн эмийн сангаар хангасан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын төвөөс алслагдсан иргэд, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авдаг болоход дэмжлэг болсон.
  • Анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадвал ард иргэдэд учрах эрсдэл тэр хэмжээгээр буурах боломжтой.