ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын соёлын төвийн дэргэдэх музей 1975 онд сумын клубийн өрөөнд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан боловч 1987 онд клуб шатаж музейн үзмэрүүд устаж үгүй болсон. 1991 онд шинэ соёлын төв баригдаж, 2010 онд их засварт орох үед орон нутаг судлах музейд зориулан 2 танхим тохижуулан үзмэр цуглуулж түүхэн олдворын 1 танхим, палеонтологийн олдворын 1 танхимыг дэглэснээр түүх соёлоо хадгалан үлдээх, сурталчлах ажлын хийж гадаад дотоодын жуулчид, сумын иргэдэд үйлчилж байна.
Музейн 2 танхимд өнөөгийн стандарт шаардлагад нийцсэн үзмэрийн хорго байхгүй, танхимын дотоод засал, тохижилт дутмаг байгаа тул музейн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, сайжруулж өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Булган сумын музейг стандартын дагуу тохижуулан сумын иргэд, гадаад дотоодын жуулчдад сумын түүх соёлтой танилцах боломжийг бүрэн бүрдүүлж, музейн үйл ажиллагааг өргөжүүлэх ажил хийнэ
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Байгалийн үзэсгэлэнт газар нутгаар явж судалгаа хийн зураг авалтын ажил хийсэн. Самбар, хорго урлаж үзмэрийн самбар хийж байрлуулан ханын зураг зурж музейн үзмэр хийж дэглэсэн. Хөдөлмөрийн баатар Аюурзанын булан, Хөөрхөн дэвсэхийн хийдийн загвар, Гандан хийдэд шавь болж сууж байсан ах дүү гурван ламын булан, лам, ихэс дээдсийн үр удам болон ургийн хөтөлгөө хийх талаар булан байгуулсан. Булган сумын онцлогийг агуулсан булангуудыг байгуулж самбар, хаяг, тавиуруудыг урлан гэрээнд заагаагүй, гэвч сумын музейд шаардлагатай байсан загвар, чихмэл амьтан урлах, чулуун дээрх хадны сүг зурах, гэрэлт самбар байрлуулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: