УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦАХИМ ТӨХӨӨРӨМЖ

УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦАХИМ ТӨХӨӨРӨМЖ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Булган суманд 2092 хүн оршин суудаг бөгөөд иргэд сумын төвийн хоёр худгаас ажлын  цагуудад ундны усаа авч хэрэглэдэг. Уг худгууд дээр ус түгээгч долоо хоногийн таван өдөр ажлын 8 цагаар ажилладаг. Ус түгээх ажлын цагт багтаж ундны усаа авах шаардлагатай хэрэглэгчдийн бөөгнөрөл, хүлээлт, очер дараалал худаг дээр үүсэх, ажлын цагт багтан ундны усаа авч амжихгүй байх зэрэг хүндрэлүүд бий болж байна.

       Мөн одоо ашиглагдаж байгаа хоёр худгийн гадна тохижилт муу, хамгаалалтын хашаагүй, иргэд ус авахдаа худгийн ойр орчимд ус асгах тохиолдолд дулаан үед шалбааг үүсэж, хүйтэн сэрүүн үед халтиргаа үүсэж унаж бэртэх, ус зөөвөрлөхөд хүндрэл учрах гэх мэт асуудлууд их үүсдэг тул худгийг гадна тохижилтыг сайжруулах шаардлага мөн гарч байна.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Булган сумын төвд оршин суудаг 726 өрхийн 2092 иргэний ундны усаа авч үйлчлүүлдэг ус түгээх газрын орчин нөхцөлийг сайжруулна
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Худгийн гадна 6.2x6.5 метр квадрат талбайг хашаажуулж барилгын гадна талбайг цементлэн цахим картаар үйлчлүүлэх зориулалттай болгон тохижуулж тоног төхөөрөмж суурилуулсан. Мөн гадна гэрэлтүүлэг, хяналтын камер, ус түгээлтийг хянах систем суурилуулснаар иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангаад зогсохгүй сумын удирдах байгууллагад цахим мэдээ, тайлан очих боломжтой болсон.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Иргэд хүссэн үедээ карт ашиглан ундны ус авдаг болсон
  • Сумын 726 өрхийн 2092 хүн төслийн үр шимийг хүртэж байна.
  • Стандартад нийцсэн ус түгээх газраар үйлчлүүлж сэтгэл ханамж өндөр болсон
  • Иргэд цахим худгийн ашиглалтын талаарх сургалтад сууж мэдлэг, мэдээлэлтэй болж соёлтой зөв боловсон үйлчлүүлэх боломж бүрдсэн