Манлай сумын 15 дугаар цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр барьсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулан нийт 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сумын төвийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Манлай сумаас төрөн гарсан алдар цолтой бөхчүүд, гар бөмбөгийн мастерууд, хөнгөн атлетикийн тамирчид, уулын дугуйны мастерууд гээд олон алдартнууд бий. Тус
Манлай сумын ерөнхий боловсролын сургууль нь 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдон бага сургууль шинээр байгуулагдах болсон тул анги танхимуудаа тохижуулах, багш хөгжлийн төвийг шинээр байгуулж байна.
Ханбогд сумын иргэд, хоршоо, нөхөрлөлүүд 2015 оноос хүнсний ногоогоо тариалж “Оюу толгой” компанийн хүнсний ногооны багахан хувийг хангаж байна. 2020 оноос өвлийн хүлэмжтэй болж байнгын тариалалт хийж эхэлж байгаа.
Ханбогд сумын Баян багийн нутаг Өрөлбөд хур бороо орох нь багасч, тэмээ голчлон бэлчээрлэдэг нутаг тул одоо байгаа гар худаг мал услахад хурдан шавхагддаг болсон.
Хүний эрүүл мэндэд нэн тустай, хүч тамирын эх ундарга болсон чацаргана жимсний ач тус хэмжээлшгүй их.
Монголын үндэсний соёлын үнэт өв болох зээгт наамлын урлал нь Хүннү гүрний үед үүссэн тухай судалгаагаар тогтоогдсон байдаг.
Ханбогд сум нь уул уурхай дагасан хүн амын төвлөрөл ихтэй онцлог сум учир үүнийгээ дагаад иргэдийн боловсрол, хөгжилд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Сумын
Ханбогд сумын нэг дүгээр сургууль нь 1940 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус сургуулийн 80 жилийн түүхэн ой 2020 онд тохиосон. Өнгөрсөн хугацаанд эрдэмтэн багш нарын эрдэм мэдлэг, төгсөгчдийн сурлага, урлаг, спортын амжилт, гавьяа зэрэг олон олон бахархуулах, сонирхуулах дурсамж, дуртгал арвин түүхтэй сургууль болсон байна
2019-2020 оны хичээлийн жилтэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал өвчин дэгдэж, улмаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрийн дэглэм болон эцэг, эхийн тусламж, дэмжлэгийн дутагдлаас шалтгаалж уншиж, бичиж сураагүй хоёрдугаар ангидаа дэвшин орж байгаа 80 гаруй хүүхэд Ханбогд суманд байна.