Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангид 7 хоногт 2 цагаар 85 сурагчид Монгол бичгийн хичээл ордог.
Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийх нь иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Эрүүл, тэжээлтэй хоол хүнсээр хооллож байж хүн олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг хоол судлаач, эрдэмтэд тогтоогоод байгаа. Тэр тусмаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хоол эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Булган сумын хэмжээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх газар дутмаг байна. Залуучууд чөлөөт цагаа компьютер, зурагтны өмнө өнгөрүүлж байна.
Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулахаар 6 ханатай гэр барьсан. Уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барих, дотор тохижилтын ажлыг хийх шаардлагатай байгаа.
Сэврэй сумын нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур +05 градусаар дулаарсан, газрын хөрсөн дээрх температур зуны аагим халууны үед +40 градусаас дээш хүрч халж байгаа, хур тунадасны хэмжээ багассан, салхины хурд нэмэгдсэн үзүүлэлтүүд ихсэж байна.
Сэврэй сум нь гурван багтай бөгөөд багийн төвийн барилгууд халаалтгүй, хааяа зохион байгуулдаг хурал, үйл ажиллагааны үед зуух галласан ч жигд халдаггүй учир иргэдэд тав тухгүй байсан.
Сэврэй сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог, сургуулийн англи хэлний тохижилт муу зэргээс шалтгаалан сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, багш, сурагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг нь сайжруулах шаардлагатай байсан.
Сэврэй суманд насан туршийн боловсролын сургалтын байр байхгүй учир сургуулийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан. Мөн тус сум нь 2020 оныг “Өрх гэр бүл, насан туршийн боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор иргэдийнхээ боловсролд анхаарсан төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан.
Мандал-Овоо сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог тул сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж сумын төвөөр дайран өнгөрөх, буудаллах зэргээр сумын төвийн хүн амын хөдөлгөөн ихэсч байна.