СОЁЛЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ

СОЁЛЫН ТӨВИЙН ТОХИЖИЛТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баян-Овоо сумын соёлын төв нь 1941 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2014 онд шинэ барилгатай болсон. Одоогоор 6 ажилтантайгаар урлаг, соёлын үйлчилгээг үзүүлж байна. Соёлын төв нь тайзны тохижилт багатай, заалны хана нь дуу шингээгчгүй тул аливаа урлаг, соёлын үйл ажиллагаа явуулахад цуурайтах, ярьж буй хүний дуу ялгагдаж сонсогдохгүй байх, мөн үзэгчдийн сандал нь дангаараа байдаг тул тогтворгүй байдаг зэргээр тухгүй байдаг. Тиймээс тайзны үзэмжийг сайжруулах, цуурайталтыг багасгах, үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Соёлын төвийн дотоод орчныг сайжруулах, иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг хүргэхэд таатай орчныг бүрдүүлэх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баян-Овоо сумын соёлын төвийн тайзны хэсэгт тохижилт, үзэгчдийн хэсгийн сандлын суурь бэхэлгээ хийж, ханыг дуу шингээгч хавтангаар өнгөлсөн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Урлаг соёлын үйл ажиллагааны тоо нэмэгдсэн.
  • Соёлын төвийн дотоод өнгө үзэмж сайжирсан.
  • Сумын иргэд урлаг соёлын үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжтой болсон.