ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох гэр бүл салалтаас болж хүүхэд хамгийн ихээр хохирдог. Иймд иргэдэд гэр бүл төлөвлөлт, түүний талаар ойлголт өгөх, мөн гэр бүлийн харилцаа, тогтвортой байдлын талаар гэр бүлийн боловсрол олгох шаардлага үүсээд байгаа юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын нийт ард иргэдэд гэр бүлийн боловсрол олгож, гэр бүлийн тогтвортой байдал, харилцаа холбоог дэмжих, төлөвшсөн гэр бүл бий болгоход оршино.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын иргэдэд хүүхэд хамгаалал, гэр бүлийн харилцааны тэгш байдлыг хэрхэн хангах, гэр бүлийн үнэ цэнэ, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд цахим орчин ба хэрэглээ, хүүхэд өөрийгөө хамгаалах зэрэг сэдвүүдээр нийт 8 цагийн, 4 удаагийн сургалт зохион байгуулна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Иргэд гэр бүл төлөвлөлт, харилцаа, хандлагын талаар ойлголттой болно.