ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ

ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ БАЙГ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баян-Овоо сумын 19-р цэцэрлэг нь 90 хүүхдийн хүчин чадалтай, 13 ажилтантай, өдрийн ангид 90 хүүхэд, хувилбарт сургалтад 28 хүүхэдтэйгээр үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа бөгөөд 2016 онд анги бүлгүүдийг дэвсгэрлэсэн боловч үүнээс хойш уг дэвсгэр элэгдэж бага насны хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн хэрэглэдэг сандлуудад эвдрэл гарч ашиглалтын шаардлага хангахгүй болж, засаж сэлбэсэн нь хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулахаар болсон.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Цэцэрлэгийн хүүхдүүдийн сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд нэн шаардлагатай байгаа дэвсгэр, ширээ сандалтай болох хэрэгтэй байна.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баян-Овоо сумын 19-р цэцэрлэгийн 3 бүлгийн дэвсгэрийг сольж, анги бүрд 6 ширээ, 30 сандал, нийт 18 ширээ, 90 сандал нийлүүлж, цэцэрлэгийн коридорыг будаж сайжруулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд эрүүл орчинд суралцах боломж бүрдсэн.
  • Суралцах орчин сайжирснаар хүүхдүүдийн идэвх оролцоо сайжирсан.
  • Анги танхимын орчин сайжирснаар багш нарын ажлын бүтээмж дээшилсэн.