ШАТАР ДААМНЫ КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ

ШАТАР ДААМНЫ КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Манлай сумын шатрын клуб нь тус сумын сурагчдад шатрын сургалт явуулдаг ба одоогийн байгаа ширээнүүд стандарт шатрын хөлөг нарийддаг тул 2 ширээ нийлүүлж нэг шатар өрөөд тоглуулахаар сургуулийн насны болоод цэцэрлэгийн хүүхдүүдэд ширээ нь өргөдсөнөөс, шатар тоглох явцад ширээ нь салж шатраа бутрааж эвдэлдгээс гадна хүүхдэд маш тухгүй тул анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Одоогоор шатрууд нь хугарч эвдэрснээр сурагчдад хүрэлцдэггүй, гэрээсээ авчирсан шатраа унагаж хагалах зэрэг хүндрэлтэй байдаг.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Шатрын сургалтын иж бүрэн хэрэгсэлтэй, стандартад нийцүүлэн тохижуулсан кабинеттай болж сургуулийн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдэд оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын цахим хэрэглээг багасгах, шат шатны тэмцээн уралдаанд тамирчид бэлтгэх зорилготой.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Спорт цогцолборын шатар даамны кабинетад 51см*51см хэмжээтэй хулдаасан хөлөгтэй шатар 24, шатрын цаг 12, 80см*80см хэмжээтэй ханын шатар 2, өндрийг нь тохируулж болдог шатрын ширээ 12, 48см*48см хэмжээтэй 100 буудалт даам 12 ширхгийг тус бүр нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Хүүхдүүд шатрын спортоор тав тухтай орчинд хичээллэх боломж бүрдсэн.
  • Хүүхдийн бие даах, сэтгэх бодох чадвар хөгжинө.
  • Оюуны спортыг сонирхдог хүүхдүүд олон бол цахим хэрэглээг хязгаарлах боломжтой болсон.