ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сум нь Улсын начин 3, аймгийн арслан 6 болон аймаг, цэрэг, сумын олон цолтон, мөн чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер, дэд мастер олноор төрөн гарсан өлгий нутаг. Сүүлийн жилүүдэд суманд бөхийн төрлийн спортын хөгжил удааширч, бөхөөр хичээллэх хүүхэд, залуучуудын тоо цөөрсөөр байна. Иймд шинээр клуб байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, 2024 онд болох Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ойн үйл ажиллагаанд өсвөрийн 100 бөх барилдуулах, бөхийн бусад төрлөөр аймаг, улсын аварга, бүсийн уралдаан, тэмцээнд оролцох бэлтгэл хангах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын өсвөр залуу үеийн бөхчүүдийг бэлтгэх, хичээллүүлэх, улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, Самбо, жудо, сумо, үндэсний бөхөөр хичээллэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх, хүсэл сонирхлыг өрнүүлэх, эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын фитнес клубт 8м*8м хэмжээтэй чөлөөт бөхийн дэвжээ, чөлөөт бөхийн өмсгөл 20 ширхэг, үндэсний бөхийн зодог шуудаг 45 ширхэг, бөхийн жанжин малгай 30 ширхгийг тус тус нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: