АНГЛИ ХЭЛНИЙ КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ

АНГЛИ ХЭЛНИЙ КАБИНЕТ ТОХИЖУУЛАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн бүрд гадаад хэлний мэдлэг, харилцан ойлголцох хэрэгцээ өдөр бүр тулгарч байна. Даяаршиж байгаа энэ цагт англи хэлний мэдлэгтэй боловсон хүчин, хүүхэд багачуудыг бага наснаас эхлэн сургах нь нэн чухал юм. Сурагчид орон нутагт ирсэн гадаад иргэд болон найз нөхдөдөө орон нутаг, сургууль, ёс заншлаа тайлбарлан ойлгуулах, бусдадаа орчуулга хийж өгөх, тэдэнд зориулсан дотоодын болон олон улсын хөтөлбөрт хамрагдах зэрэгт гадаад хэлний мэдлэгтэй байх шаардлага тулгарч байна. Энэ нь сурагчид бага наснаас англи хэлний мэдлэгийг өндөр түвшинд эзэмших хэрэгцээ шаардлага зайлшгүй байгааг илтгэж байгаа юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сурагчдын хэл сурах хүсэл сонирхлыг нэмэгдүүлж, улмаар англи хэлний үндсэн чадваруудын түвшнийг дээшлүүлэн англи хэлээр өөртөө итгэлтэй харилцах чадвартай болгох.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баян-Овоо сумын сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний кабинетыг тохижуулж 236 ширхэг ном, сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэнгийн материалаар хангасан.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сурагчдын сонсох, унших, бичих, ярих зэрэг үндсэн чадварт ахиц гарна.
  • Гадаад хэлний үгийн сан нэмэгдэнэ.
  • Хамтран суралцах боломж бүрдсэнээр өөртөө итгэх итгэл, урам зориг дээшилж, хамтран хөгжинө.