АЮУЛГҮЙ ЦЭВЭР ОРЧИНД АЯ ТУХТАЙ СУРАЛЦАЦГААЯ

АЮУЛГҮЙ ЦЭВЭР ОРЧИНД АЯ ТУХТАЙ СУРАЛЦАЦГААЯ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Манлай сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, бага сургууль, спорт заалны ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам, жийрэг элэгдэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас ариун цэврийн өрөөг ашиглахгүй байна. Ариун цэврийн өрөөг засварлан, ашиглалтад оруулах шаардлагатай.
 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Хүүхдэд ээлтэй, суралцах, амьдрах таатай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, бага сургууль, спорт заалны ариун цэврийн өрөө, халуун усны өрөөний гар угаах 60 тосгуур, 40 суултуур, 5 шүршүүрийн хэвийн ажиллагааг хангах жийргэвч, уян хоолойг шинэчилсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сурагчид ээлтэй, таатай орчин бүрдсэн.
  • Гадаа ариун цэврийн байгууламж ашигласнаар үүсэх аливаа халдварт өвчөөс урьдчилан сэргийлнэ.