ЛЕД ДЭЛГЭЦ

ЛЕД ДЭЛГЭЦ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Сэврэй сум нь 600 гаруй өрх, 2030 иргэнтэй. 2022 онд Сэврэй сумын соёлын төвд төр, хувийн хэвшлийн хурал зөвлөгөөн, урлаг, соёлын тоглолт, уралдаан, тэмцээн зэрэг 83 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүнээс харахад тус соёлын төв нь иргэд, үйлчлүүлэгчдэдээ зориулж арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг арвин туршлагатай харагдаж байна. Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах бүрд хулдаасан баннер хэвлүүлдэг бөгөөд суманд энэ чиглэлийн хэвлэлийн газаргүй тул аймгийн төв цаашлаад Улаанбаатарт хэвлүүлэх ч шаардлага тулгардаг байна. Энэ нь эдийн засаг, цаг хугацааны хувьд хүндрэл учруулдгаас гадна урлагийн тоглолт, зарим арга хэмжээний үеэр дүрс, фон солих асуудлуудыг шийдэж чаддаггүй.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Сумын хэмжээнд зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг дуу, дүрсний технологийн дэвшлийг ашиглан чанар, хүртээмжтэй зохион байгуулахад дэмжлэг болох.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Сэврэй сумын Соёлын төвд 5м*6м харьцаатай 30м2 сүүлийн үеийн Р5 бүрэн өнгөт дэлгэц нийлүүлж, суурилуулсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Ёслол, хүндэтгэл, сургалт мэдээллийн бүхий л арга хэмжээг проектор дэлгэц хэрэглэхгүй явуулах боломж бүрдсэн
  • Дуу дүрсний өндөр түвшинд соёлын үйлчилгээг явуулах боломжтой болсон.
  • Байгууллагын өнгө үзэмж үйлчилгээ сайжирсан.
  • Урлагийн тоглолтын чанар үйлчлүүлэгчдэд хүрэх хүртээмж сайжирна
  • Иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ
  • Хулдаасан хэвлэл хийлгэх нэг удаагийн зардлууд хэмнэнэ.