ХОС ХАЯГТАЙ БАЯНДАЛАЙ

ХОС ХАЯГТАЙ БАЯНДАЛАЙ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд тус сумын төвд цөөнгүй барилга байгууламжууд шинээр баригдаж байгаа бөгөөд сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, барилга байшин нь нэгдсэн зохион байгуулалттай хаягжилт байхгүйгээс эмнэлгийн болон галын аюулгүй байдлын түргэн тусламжийн дуудлага цаг хугацаандаа очиж тусламж үзүүлэх, бусад ажлын зохион байгуулалт хийх, гаднын хүмүүс зорьсон газраа хаягаар эрж олох, гэмт хэргийн зөрчлийн мэдээлэл хүргэх, мэдээллийн мөрөөр ажиллах, эрэл хайгуул хийх гэх мэт маш олон үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл гардаг. Иймд сумын төвийн нэгдсэн хаягжилтыг стандартын дагуу хийж эмх цэгц, зохион байгуулалтад оруулах шаардлага тулгарсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Баяндалай сумын төвийн нэгдсэн хаягжилтыг Монгол улсын “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандартын шаардлагад нийцүүлэн хийх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын төвийн 200 өрхийн хашааны хаягийг кирилл болон монгол хос бичигтэйгээр хийж суурилуулна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын төвийн бүх айл өрх жигд хаягтай болж сумын өнгө үзэмж сайжирна.
  • Кирилл болон монгол хос бичигтэй хаягжилт нь иргэдэд үндэсний бичиг үсгээ уншиж таних, хэрэглэх, өвлөн хадгалах гэх мэт олон эерэг үзүүлэлт гарна.