ЗӨВ БҮХЭН ЗӨВХӨН МАНАЙ ГЭР БҮЛЭЭС

ЗӨВ БҮХЭН ЗӨВХӨН МАНАЙ ГЭР БҮЛЭЭС

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Монгол улсад явагдсан нийгмийн шилжилтийн үе болон дэлхийн дахины даяарчлал, соёлын глобалчлал нь монгол гэр бүлийн бүтэц, хэв маягт ихээхэн өөрчлөлтийг авчирч байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь гэр бүлийн тогтвортой бус байдал нэмэгдсэн, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагын ойлголт муудсан , том хүн, хүүхэд ялгаагүй гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах, халамжлах хандлага суларсан зэрэг олон сөрөг талаар илэрч байна. Иймд сум орон нутгийн зүгээс иргэд, хүүхэд, залуучууддаа гэр бүлийг хэвийн харилцаатай тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгох шаардлагатай байна.

 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
        Иргэдэд сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж гэр бүлийн боловсролыг нь дээшлүүлэх, улмаар амьдралын чанарт нь эерэг нөлөө үзүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сэврэй сумын иргэдэд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр 30 хоногийн хугацаатай сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлүүдийн гишүүдийг чадавхжуулах
  • Хүүхэд, залуус, насанд хүрэгчид, өрхийн гишүүдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлж тэдний амьдралын чанарыг сайжруулах
  • Гэр бүлийн бат бөх, тогтвортой харилцааг бий болгоход дэмжлэг болох
  • Залуучуудын амьдрах ухааныг хөгжүүлэх, нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага оролцоог нэмэгдүүлэн, мэдлэг боловсролтой, зөв хандлагатай, зөв сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэхэд дэмжлэг болно.