СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баяндалай сум нь Өмнөговь аймгийн баруун талын Ноён, Сэврэй, Гурвантэс сумд орох орон нутгийн төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт зорчин өнгөрөх, буудаллах хүн амын хөдөлгөөн ихтэй сум юм. Үүнтэй уялдан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүрээнд төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Сумын төвийн замын хөдөлгөөний зөрчил, танхай, хулгай гэх мэт гэмт хэргээс үүдэлтэй зөрчил,  осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын Цагдаагийн хэсэгт 6 ширхэг хяналтын камер, дагалдах хэрэгслийн хамт нийлүүлж, нийлүүлсэн барааг цагдаагийн хэсэг тодорхойлсон цэгүүдэд суурилуулж захиалагчид хүлээлгэн өгсөн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын төвд гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэргүүдийг илрүүлэхэд дэмжлэг болно.
  • Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална.
  • Төслийн үр шимийг Баяндалай сумын 691 өрхийн 2094 иргэн шууд хүртэнэ.