ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын нутгийн удирдлагын ордны иргэн угтаж авах, мэдээлэл авах хэсэг, дотоод тохижилт төрийн үйлчилгээ үзүүлэхэд тохиромж муутай, олон өнгө хэлбэр хэмжээ бүхий оновчтой бус зохион байгуулалттай, иргэд хүссэн мэдээллээ авахад ойлгомжгүй, учир дутагдалтай байгаагаас гадна төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл өнөөгийн шаардлагад нийцэхгүй, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс зарим нэг өрөө танхимын тохижилтыг өөрчилж, мэдээлэл авах хэсэг, хурал цуглаан зохион байгуулан өрөө танхимыг шинэчлэн сайжруулах шаардлагатай байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж иргэдийн уулзалт, цуглаан зохион байгуулах өрөө танхимыг тохижуулж төрийн алба хаагчдын ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэн сумын иргэд, цаашлаад гадаад дотоодын зочдод мэдээллээ түгээх булан байгуулах
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын нутгийн удирдлагын ордны угтах үйлчилгээний заал, зарим өрөө, танхимыг тохижуулж, гэрэлтүүлэг, мэдээллийн самбар байршуулж, самбаруудын өнгө, хэлбэр хэмжээг жигд болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон болгохуйц тохижилтын ажил хийнэ.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: