ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сумын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, түргэн тусламжийн автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх талаар тусгагдсан. Энэ хүрээнд сумын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэхэд чиглэгдсэн ажлуудыг хийж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдал орон нутагт өдөр ирэх бүр хүндэрч, эмнэлгийн орчноос гадна гэрээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсөх хандлагатай байна. Нөхцөл байдал хүндэрч түргэний тэрэг алсын дуудлага болон бусад үйлчилгээнд явсан үед гэрээр хэвтэн эмчлүүлэгчдэд цаг алдахгүй хүрч үйлчлэхэд унаа тэрэгний хүрэлцээ муугаас цаг алдах, шаардлагатай эмчилгээ үйлчилгээ хугацаандаа хүрч амжихгүй байх зэрэг эрсдэл үүсэж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эдгээр иргэд болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай боловч гадуур эмчилгээтэй иргэдэд 24 цагийн аль ч үед түргэн шуурхай, цаг алдалгүй хүрч үйлчлэх
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвд иргэдэд үйлчлэхэд ашиглах бага оврын суудлын автомашиныг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: