Хүрмэн сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын 4 чиглэлээр түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь нийт 1572 хүн амтай, 3 багтай. Манай эмийн сан нь 2002 оноос хойш сум орон нутагтаа эм эмнэлгийн хэрэгслийн худалдааны үйл ажиллагааг тасралтгүй явуулж, ЭМД-ийн хөнгөлөлттэй жороор үйлчилдэг орон нутгийн өмчит байгууллага юм.
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх зорилгоор суурь боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг 137 хүүхдэд хүргэж байна
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1700 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтад орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.
Суманд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлын сурталчлан түгээж, бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрсний гэмтэл, цөлжилт түргэсэж байгаа энэ үед цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих, тарьсан модыг хашаажуулан хамгаалах юм.
Хүрмэн сумын эрүүл мэндийн төв нь 1938 онд байгуулсагдсан ба нийт 18 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын төвд байх ашиглалтгүй байгаа нийтийн эзэмшлийн газарт сумын төвийн ахмад настнууд төрөл бүрийн мод, бут тарьж ургуулан ногоон байгууламж бий болгож байна.
Хүрмэн сумын 18-р цэцэрлэг 1964 онд байгуулагдсан бөгөөд 2010 онд өөрийн эзэмшлийн 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ байртай болж, хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдэж, жил бүр хамран сургах тойргийн 2-5 насны нийт 75 хүүхэд 3 бүлэгт өдрөөр хамрагддаг.
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль 150 сурагчтай. Үүнээс 50 сурагч дотуур байранд амьдардаг.
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1500 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтанд орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.