ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх зорилгоор суурь боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг 137 хүүхдэд хүргэж байна.
Анхлан суралцагсдын эцэг эхийн 64% нь хүүхдийнхээ сургуулийн орчинд дасах, сурах, хөгжих, бусадтай харилцаж байгааг харах хүсэлтэй байх, үе тэнгийн дээрэлхэл, гадуурхал сургуулийн орчинд 74% нь үйлдэгддэг гэсэн дүгнэлт нь сургуулийн орчныг аюулгүй байдлыг хангах, сурах, хөгжих таатай орчин бүрдүүлэхэд хяналтын камер шаардлагатайг илэрхийлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн суралцагсад, багш, ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг гамшгийн болон энгийн үед аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, байгууллагын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, шуурхай удирдлагаар хангах зохион байгуулалт бүхий хичээлийн шинэ байрны гадна болон дотор хяналтын камер, хаягжилт, зарлан мэдээлэх систем суурилуулж аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Хүүхдийг онцгой байдал болон энгийн нөхцөлд осол, гэмтэл, үе тэнгийн дээрэлхэл, гадуурхал, бие махбодын шийтгэл болон бусад болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалалт, аюулгүй орчныг бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн аюулгүй байдлыг хангах гадна, дотор хяналтын камер, утаа мэдрэгчийг суурилуулж, анги бүрд стандартын хаягжуулалт хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: