ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь нийт 1572 хүн амтай, 3 багтай. Манай эмийн сан нь 2002 оноос хойш сум орон нутагтаа эм эмнэлгийн хэрэгслийн худалдааны үйл ажиллагааг тасралтгүй явуулж, ЭМД-ийн хөнгөлөлттэй жороор үйлчилдэг орон нутгийн өмчит байгууллага юм. Одоогийн байдлаар эргэлтийн эмийн сангийн тавилга тоног төхөөрөмж элэгдэж хуучран ашиглагдах боломжгүй учраас шинэчлэх шаардлагатай болсон. Хөрөнгө санхүүгийн дутмаг байдлын улмаас стандартыг дагуу шаардагдах тоног төхөөрөмж, эд хогшлыг авч чадахгүй байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эмийн эргэлтийн сан нь сумын ард иргэдэд чанартай аюулгүй хямд эм хэрэгсэл, ЭМД-ийн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд хүлээн авах, эмийн сангийн стандарт шаардлагад нийцсэн тавилга эд хогшил, тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагааг хэвийн явуулж, эм хэрэгслийн чанар хадгалалтын горимыг сайжруулна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын эмийн эргэлтийн санд эмийн тавиурууд, кварцын гэрэл нийлүүлж суурилуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Сум орон нутгийн иргэд, малчид, уул уурхайн ажилчид, хилийн заставын албан хаагчид, суурин ба дайран өнгөрч