Хүрмэн сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын 4 чиглэлээр түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь нийт 1572 хүн амтай, 3 багтай. Манай эмийн сан нь 2002 оноос хойш сум орон нутагтаа эм эмнэлгийн хэрэгслийн худалдааны үйл ажиллагааг тасралтгүй явуулж, ЭМД-ийн хөнгөлөлттэй жороор үйлчилдэг орон нутгийн өмчит байгууллага юм.
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургууль нь хүүхдийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх зорилгоор суурь боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг 137 хүүхдэд хүргэж байна
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1700 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтад орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.
Суманд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлын сурталчлан түгээж, бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрсний гэмтэл, цөлжилт түргэсэж байгаа энэ үед цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих, тарьсан модыг хашаажуулан хамгаалах юм.