ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хүрмэн сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын 4 чиглэлээр түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн даатгалын үндсэн дөрвөн багц үйлчилгээний нэг болох өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээ нь эрүүл мэндийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тус эрүүл мэндийн төв нь өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээг 2019 оноос эхлэн 0-5 нас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийнхэнд хүргэж байсан бол 2021 оноос төрийн албан хаагч, малчид зэрэг бүх хүн амд хүргэн ажиллаж 2019-2022 оны хагас жил хүртэл 386 хүнийг өдрийн эмчилгээнд хамруулж, жилээс жилд үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байна. Гэвч одоогоор өдрийн эмчилгээний үйлчлүүлэгчийг хүлээн авах тасагт 1 орон дээр тусламж үзүүлж байгаа боловч ЭМС-ийн А/483 угаар тушаалын дагуу өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллага бүр тусгай нэгжийг /өрөө тасалгааг/ зохион байгуулсан, халдвар хамгааллын дэглэм баримталсан, үйлчлүүлэгчийн тав тух, эмчилгээний стандартыг хангасан, тусдаа тоног төхөөрөмжтэй өрөөтэй байх гэсэн журмын дагуу шинээр зохион байгуулах нэн шаардлагатай байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, үйлчлүүлэгчийн ээлтэй орчин бүрдүүлэлтийн талаар 2020 оноос хойш авсан 463 иргэдийн санал хүсэлтийн 50.8 хувь нь байнгын хөл хөдөлгөөн ихтэй байдаг учраас өдрийн эмчилгээ хийдэг хэсгийг хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас тусад нь байлгах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан байна. Эмчилгээ хийлгэж байх явцад хүлээн авахад хүн их ирдэг, ачаалал их байвал ор сандал хүрэлцэхгүй тул дахин дахин ирэх болдог нь уг санал дийлэнх хувийг эзэлсэн байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эрүүл мэндийн төв нь өдрийн эмчилгээний нэгж хэсэгтэй болсноор иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний ачаалал буурч, орын хүлээгдэл багасаж, орчин нөхцөл сайжирч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээшилнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын эрүүл мэндийн төвд өдрийн эмчилгээний тасаг байгуулан функциональ ор, дуслын сандал, эм тарианы шүүгээ, сувилагчийн тэргэнцэр, ширээ сандал, тусгаарлагч хөшиг зэрэг эмнэлгийн хэрэгслүүдийг суурилуулж, зөөврийн кварц, даралтын аппарат, компьютер, принтер, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг техник хэрэгслүүдийг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: