НАЙРСАГ ХҮРМЭН

НАЙРСАГ ХҮРМЭН

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Монголчууд эртнээсээ алсаас ирсэн зочид, гийчдийг угтан авч дайлж цайлан үдэж явуулдаг соёлтой ард түмэн билээ. Эртний энэхүү соёлыг хадгалж Хүрмэн суманд зочлон ирж буй иргэдийг хүлээн авах, сумын байгаль, орон нутаг, ард иргэдийн ахуй амьдралын талаар мэдээлэл түгээх хэсэг, зочдоо угтаж, үдэж буй хүмүүс хүлээх зуураа саатан амрах орчныг бүрдүүлэх, одоо байгаа угтаж үдэх хаалганы өнгө үзэмжийг сайжруулах шаардлагатай байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Хүрмэн сумын угтах үдэх хаалганд тухайн орон нутгийн түүх, уламжлалт соёл шингэсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сумын угтах, үдэх хаалганы орчинд 500м цахилгааны шугам татаж, 4 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан. Мөн явган хүний зам, талбайн тохижилт хийж, сумын үзэсгэлэнт газрууд, мэдээллийг харуулсан зургуудыг хийсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Суманд зочлон ирж буй зочид, нутгийн зон олонд түүхэн газар нутгийн танилцуулга, мэдээлэл авах боломж бүрдсэн.