Хүрмэн сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа, гэрлэх ёслолыг зохион байгуулдаг ёслол хүндэтгэлийн өргөө нь гадна талаараа бороо, салхинаас хамгаалах байгууламжтай байдаг
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1500 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтанд орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.