ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1500 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтанд орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна. Өнөөгийн байдлаар спортын олон төрөлт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг боловч урлагийн ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахад тухайн урлагийн төрөлд тохирсон үндэсний хувцас хэрэглэл дутмаг байдгаас зохион байгуулалтанд хүндрэл учирдаг. Энэ жил Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан олон төрлийн урлаг, соёлын арга хэмжээ төлөвлөгдөн зохион байгуулагдаж байгаа юм. Зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа бүр нь урлагийн тусгай хувцас шаарддаг тул хувцас хэрэглэлээ өөрсдөө олох болдог.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Орчин үеийн соёл урлагийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай өнгө үзэмж сайтай хувцас хэрэглэлтэй болж үзэгчдийн таашаалд нийцсэн урлаг, уран бүтээлийг үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэх, ардын авьяастныг дэмжих, залуучуудын хөдөө орон нутагтаа идэвх сонирхолтой амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршино.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын соёлын төвд морин хуурчны иж бүрэн хувцас, бүжгийн хамтлагийн малгай, хувцас, гутал, хантааз, ардын дуучны эрэгтэй, эмэгтэй иж бүрэн хувцас, хөгжимчний иж бүрэн хувцас зэрэг 26 нэр төрлийн 190 хувцас, хувцасны шүүгээ нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: