ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Хүрмэн сум тэртээ 1923 онд байгуулагдсанаас хойш түүхт 100 жилийн ой 2023 онд тохиосон. Сумын ойг тохиолдуулан гадна, дотнын зочид төлөөлөгчид, жуулчид, явуулын хүмүүст сумын түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд, ард иргэдийн аж амьдралын талаар танилцуулах, иргэдэд сум, орон нутагт болох гэж буй болон болж буй үйл явдлуудыг түргэн шуурхай, цагийн хязгаарлалтгүй хүргэх зэргээр ашиглах мэдээлэл, сурталчилгааны самбарыг сумын хэд хэдэн газарт байрлуулах хэрэгцээтэй байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын төвийн болон ирсэн зочид төлөөлөгч, малчин иргэд мэдээ мэдээллийг цаг тухай бүр хүртэх боломжийг бий болгох, сумын өнгө үзэмж, хөгжилд технологийн дэвшлийг ашиглах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хаалганы хоёр талд мэдээлэл хүргэх 2 ширхэг лед гэрлэн дэлгэц, гурван хэсэг бүхий нэг ширхэг мэдээллийн самбар, сумын угтах үдэх хаалганы дэргэд гурван хэсэг бүхий мэдээллийн самбар суурилуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: