ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гудамж талбайн гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт нь чухал нөлөө үзүүлдэг. Хүрмэн сумын төв нь гэрэлтүүлэг харьцангуй бага, мөн сумын ЗДТГ-ын зүүн талаар гэрэлтүүлэггүй харанхуй байдгаас сургуулийн бага насны гурван хүүхэд нохойд уруулж эрүүл мэндээрээ хохирсон учраас иргэд үдэш, оройн цагаар гудамж талбайгаар явахад таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын төвийн гэрэлтүүлэг багатай газарт үдэш, оройн цагаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэрлийн шон суурилуулж, гэрэлтүүлэг нэмэх зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын төвийн дөрвөн байршилд нийт 20 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, төвийн албан байгууллагуудын барилгыг 1000 метр туузан неон гэрлээр чимэглэсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: