Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

Соёлын төвийн дээврийн засвар

Ханбогд сумын хуучин соёлын төвд 1-р сургууль, 21-р цэцэрлэг, Насан туршийн боловсролын байгууллага гэх мэт байгууллагууд байнгын сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг, сум орон нутгийн иргэдийн соёлын үйл ажиллагаа, хурал, арга хэмжээ, аялан тоглолт гэх мэтээр олон арга хэмжээ зохион байгуулдаг суманд хэрэгцээ өндөртэй объект юм.

Ханбогд сумын ЗДТГ-н цахилгааны аюулгүй байдал

Ханбогд сумын төвийн цахилгааны эх үүсвэрийн байнгын хэлбэлзлээс шалтгаалан айл өрх, албан байгууллагын цахилгаан бараа, компьютер, тоног төхөөрөмж шатах эрсдэл маш их гардаг.

Иргэддээ ойрхон шуурхай төрийн алба

Баян-Овоо сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Иргэддээ ойрхон шуурхай төрийн албыг бэхжүүлэн, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр хангах талаар тусгагдсан.

Эрүүл мэндийн төвийг автомашинаар хангах

Манлай сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт 2632 хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

“Оюунлаг сурагч ” төсөл

Ханбогд сумын 1, 2-р сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцаж байна.

“Тохилог таатай орчинд сурч хөгжье” төсөл

Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг.

“Хүүхдийн сурч хөгжих таатай орчин ” төсөл

Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр 200 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд одоогоор 311 хүүхэд, 33 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Эд мөрийн баримт хадгалах агуулах” төсөл

Сумын орон тооны бус зөвлөлд албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэл ихээр ирдэг нь тэдгээрийг бүрэн, бүтэн, горимын дагуу хадгалах үүрэг хариуцлага даган гардаг бөгөөд суманд зориулалтын агуулахгүйгээс хураагдсан эд зүйлсийг хуулийн этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу худалдан борлуулах, үнэлэх, устгалд оруулах ажлын хэрэгжилт муу байна.

“Стандарттай Ханбогд” төсөл

Ханбогд сумын ЗДТГ нь албан ёсны бүртгэлтэй болон хөдөлгөөнт 28,000 гаруй иргэдэд төрийн бүхий л салбарын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр зорин ажилладаг.

“Ахмадын хөгжил сайн орчин” төсөл

Ханбогд сумын Галба ахмадын хороо нь 450 гаруй ахмадыг эгнээндээ багтаан тэдний эрх ашиг, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмэр оруулан байнгын үйл ажиллагаа явуулдаг идэвх санаачилгатай хамт олон юм.