Номгон сум нь хүн ам олонтой, сумынхаа төвд 230 орчин өрхтэй, түүний 80 орчим өрх нь Хайрхан хороололд амьдардаг болно.
Номгон сумын төвөөс баруун хойш 1.2 км зайд тус бүр 5 га 2 хэсэг талбайд ногоон зурвас байгуулахаар мод тарьсан.
Номгон сумын төвд 295 өрхийн 816 хүн амьдардаг. Сумын төвд гэрэлтүүлэг суурилуулаагүйгээс шалтгаалан оройтож тардаг сургуулийн сурагчид, иргэд гэмтэж бэртэх, нохойд уруулах зэргээр гэмтэх тохиолдол их байдаг.
Өмнөговь аймгийн Номгон сумын хүүхэд багачуудад дулааны улиралд эрүүл орчин, цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас бүхий чийглэг уур амьсгалтай газар тоглох наадах талбай хомс байдаг нь хүүхэд залуучуудыг хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг хязгаарладаг.