Өмнөговь аймгийн Номгон сумын хүүхэд багачуудад дулааны улиралд эрүүл орчин, цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас бүхий чийглэг уур амьсгалтай газар тоглох наадах талбай хомс байдаг нь хүүхэд залуучуудыг хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг хязгаарладаг.
Булган сумын 5-р цэцэрлэгт 2-5 настай 165 хүүхэд суралцаж, 11 багш ажилчин ажиллаж байна. Тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт муу, стандартын тоглоом байхгүйгээс цэцэрлэгийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байна
Сэврэй сумын төвийн суурьшил нь баруун байр, төвийн хэсэг, зүүн байр гэсэн 3 хороололд тархан байршсан байдаг.
Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн одоо байгаа халаалтын 2 тогоо нь хүчин чадал муутайгаас гадна эвдрэл гэмтэлтэй тул төрийн, төрийн бус байгууллага, иргэдийн орон сууцны барилгуудад дулаан, цэвэр ус дамжуулах хангах хүчин чадал хүрэлцэхгүй байна.
Монгол Улсын Загийн газраас соёл, урлагийн байгууллагад соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шатайгаар хэрэгжүүлэх талаар холбогдох хөтөлбөр, шийдвэрүүд баталсан.
Ханбогд сум нь уул, уурхай, хил гааль, нүүрсний тээвэрлэлтийг түшиглэсэн томоохон төв суурин газар тул хүн ам олноор шилжин ирж суурьшсаар сумын хүн ам 10,000 гаруй болсон байна.