Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийх нь иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Баяндалай сумын төв дэх 13-р цэцэрлэг, сумын нийт эзэмшлийн тоглоомын талбай дээгүүр 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дайрч гардаг байсан нь хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд маш их эрсдэл бий болгодог байсан.
Даланзадгад сумын иргэд төрийн үйлчилгээг аймаг, сумын ЗДТГ, төрийн бусад байгууллага, агентлагуудаас авдаг байсныг өөрчилж 2019 онд Оюут 7-р багийн хүн амын төвлөрөл ихтэй төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байршилд нэг цэгийн үйлчилгээний газар байгуулсан.
Манлай сумаас төрөн гарсан алдар цолтой бөхчүүд, гар бөмбөгийн мастерууд, хөнгөн атлетикийн тамирчид, уулын дугуйны мастерууд гээд олон алдартнууд бий. Тус