Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийх нь иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Аймаг, сум, нийслэл гэлтгүй бүх суурин газар тохижилт, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Булган сумын хувьд сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, иргэддээ зөв дадал хэвшил суулгах ажил зохион байгуулах шаардлагатай байгаа.
Сумын худалдааны төв орчмын хэсэг нь сумын үйлчилгээний гол газар бөгөөд ард иргэд болон гадна дотноос ирсэн хүмүүс, аялал жуулчлагчид ихээр ирж үйлчилдэг юм.
Булган сумын 5-р цэцэрлэгт 2-5 настай 165 хүүхэд суралцаж, 11 багш ажилчин ажиллаж байна. Тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт муу, стандартын тоглоом байхгүйгээс цэцэрлэгийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байна