Мандал-Овоо сумын соёлын төв нь 1970 онд баригдсан. Тиймээс тус барилгын чанар муудаж ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд 2023 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж байна.
2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдан ашиглалтад орсон бөгөөд тухайн үед суманд төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ тавигдаагүй байсан тул уг барилгын бохир ус зайлуулах асуудлыг цооног ухан шийдвэрлэсэн юм.