Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Ханбогд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 13 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан
Ханбогд сумын ЗДТГ-ын өмчид бүртгэлтэй төрийн албан хаагчийн 4 айлын орон сууц нь 2009 онд ашиглалтад орсон 1 давхар, шувуун нуруун дээвэртэй, тоосгон барилга бөгөөд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийж байгаагүй тул барилгын өнгө үзэмж, чанар маш муудсан байна.
Ханбогд сум нь уул, уурхай, хил гааль, нүүрсний тээвэрлэлтийг түшиглэсэн томоохон төв суурин газар тул хүн ам олноор шилжин ирж суурьшсаар сумын хүн ам 10,000 гаруй болсон байна.
Ханбогд сумын хуучин соёлын төвд 1-р сургууль, 21-р цэцэрлэг, Насан туршийн боловсролын байгууллага гэх мэт байгууллагууд байнгын сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг, сум орон нутгийн иргэдийн соёлын үйл ажиллагаа, хурал, арга хэмжээ, аялан тоглолт гэх мэтээр олон арга хэмжээ зохион байгуулдаг суманд хэрэгцээ өндөртэй объект юм.
Ханбогд сумын төвийн цахилгааны эх үүсвэрийн байнгын хэлбэлзлээс шалтгаалан айл өрх, албан байгууллагын цахилгаан бараа, компьютер, тоног төхөөрөмж шатах эрсдэл маш их гардаг.
Ханбогд сумын 1, 2-р сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцаж байна.
Ханбогд сумын нэг, хоёрдугаар сургууль нь нийт 1000 гаруй суралцагч хүлээн авах хүчин чадалтай боловч хүн амын төвлөрлөөс шалтгаалан 1700 гаруй сурагч суралцдаг.
Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр 200 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд одоогоор 311 хүүхэд, 33 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Сумын орон тооны бус зөвлөлд албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэл ихээр ирдэг нь тэдгээрийг бүрэн, бүтэн, горимын дагуу хадгалах үүрэг хариуцлага даган гардаг бөгөөд суманд зориулалтын агуулахгүйгээс хураагдсан эд зүйлсийг хуулийн этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу худалдан борлуулах, үнэлэх, устгалд оруулах ажлын хэрэгжилт муу байна.
Ханбогд сумын ЗДТГ нь албан ёсны бүртгэлтэй болон хөдөлгөөнт 28,000 гаруй иргэдэд төрийн бүхий л салбарын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр зорин ажилладаг.