ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Ханбогд сумын ЗДТГ-ын өмчид бүртгэлтэй төрийн албан хаагчийн 4 айлын орон сууц нь 2009 онд ашиглалтад орсон 1 давхар, шувуун нуруун дээвэртэй, тоосгон барилга бөгөөд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийж байгаагүй тул барилгын өнгө үзэмж, чанар маш муудсан байна. Тухайн орон сууцанд сумын төрийн албанд ажиллахаар ирсэн залуу гэр бүлийг дэмжин оруулдаг бөгөөд одоогоор сумын ЗДТГ-ын 2 албан хаагч, цагдаагийн 2 албан хаагчийн гэр бүл буюу нийт 17 хүн амьдарч байна. Сумын ЗДТГ-с төрийн албан хаагчдын амьдрах орчныг сайжруулах, нийгмийг баталгааг хангах зорилгоор төслийг санаачилсан байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ханбогд сумын төрийн албан хаагчийн орон сууцанд амьдардаг албан хаагчдын амьдрах нөхцөлийг сайжруулж цаашлаад төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллахад нь эерэг дэмжлэг болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Ханбогд сумын төвд байрлах төрийн албан хаагчийн 4 айлын орон сууцыг хэсэгчлэн засварласан
ТӨСЛИЙН ҮР ДҮН: