АЛСЛАГДСАН БАГИЙН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ”

АЛСЛАГДСАН БАГИЙН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ”

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу хилийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг 32 дугаар цэцэрлэг нь Өмнөговь аймгийн төвөөс 350 км, Ханбогд сумын төвөөс 140 км-т байрладаг бөгөөд 2022 онд байгуулагдаж бүлгийн багш 2, туслах багш 2, тогооч, үйлчлэгч нийт 11 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчид байгууллага юм. Одоогоор тус цэцэрлэгт Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүс, Гашуун сухайт боомт, Хилийн цэргийн 8-р заставын ажилтан албан хаагчдын 42 хүүхдүүд хамрагдан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Төв сууринаас алслагдсан тус цэцэрлэгийн хувьд хүүхдийн хоол хүнсний материалын чанарыг алдагдуулахгүй хурдан шуурхай тээвэрлэх нь нэн тэргүүний асуудал болсон байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалын чанарыг алдагдуулахгүй хурдан шуурхай тээвэрлэж эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахад дэмжлэг болно.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Ханбогд сумын Хайрхан баг дахь 32-р цэцэрлэгт Toyota Prius-41 автомашин нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Алслагдсан багийн нутаг дахь боловсролын үйлчилгээг сайжруулахад дэмжлэг болно.
  • Хүүхдийн хоол хүнс, хэрэглэгдэхүүний чанарыг алдагдуулалгүй хурдан шуурхай тээвэрлэх боломжтой болсон.
  • Төрийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг болсон.
  • Яаралтай үед тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжоор хангагдана.