ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Цагдан хорих байр, Баривчлах байр байгуулах тухай” А/238 дугаар тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн А/146 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд 19 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр захиргаа санхүү, цагдан хорих байр, иргэний шийдвэр гүйцэтгэл, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлээр Ханбогд, Манлай, Цогтцэций, Баян-Овоо сумдыг хариуцан ажиллаж байна.
Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд Ханбогд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 13 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд тус хэлтэст бусад аймаг, орон нутгаас томилогдон гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа алба хаагчид, залуу гэр бүлийн амьдрах нөхцөл бололцоог нь сайжруулж тогтвор суурьшилтай ажиллахад нь бодитой дэмжлэг болсон юм. Гэвч тус орон сууцны гадна тохижилт хийгдээгүй байгаа тул хашаа, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, автомашины зогсоол зэргийг үе шаттайгаар барьж тохижуулахаар эхний ээлжид хашаа барих төслийг санаачилсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ шаардлагыг хангахад дэмжлэг болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн алба хаагчдын 13 айлын 1 давхар орон сууцны гадуур хашаа барина. Төслийн ажлыг 2024 оны 1-р улиралд дуусгана.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: