“Хүүхдийн сурч хөгжих таатай орчин ” төсөл

“Хүүхдийн сурч хөгжих таатай орчин ” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Ханбогд сумын 29-р цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр 200 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд одоогоор 311 хүүхэд, 33 багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь төрөөс баримталдаг сургалтын өмнөх боловсролын бодлого, хөтөлбөрийн дагуу хүүхдүүдээ хөгжүүлэх, багш, ажилтнууддаа чадавхжуулахад анхаарах, сургалтын орчин нөхцөлийг стандартад нийцүүлэх гэх мэтээр үйл ажиллагааныхнаа чанарт анхааран ажиллаж байна. Гэвч цэцэрлэгийн анги танхимуудад тоглоом хураах тавиуруудгүйгээс анги танхимууд эмх цэгцгүй байдгаас гадна багш нарын үндсэн ажилд зарцуулах цагийг бууруулдаг гэж үзэж байна. Мөн хүүхдийн бие бялдрын хөгжил, насанд тохирсон дасгалын тоног төхөөрөмжтэй болж тэдний сонирхол идэвх оролцоог нэмэгдүүлэн сургалтын чанараа сайжруулах саналтай байна.


ТӨСЛИЙН ЗОРИЛГО

  • Сургалтын өмнөх боловсролын үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулж чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

  • Ханбогд сумын 29 дүгээр цэцэрлэгт хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх төхөөрөмж, тоглоомын тавиурууд нийлүүлсэн.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Цэцэрлэгийн хүүхдүүд өөрийн нас, биед тохирсон дасгал хөдөлгөөний төхөөрөмжүүдэд хичээллэх нь тэдний сурч хөгжих идэвх оролцоог нэмэгдүүлнэ.
  • Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайжирна.
  • Цэцэрлэгийн анги танхимын тохижилт сайжирна.
  • Хүүхдүүд эмх цэгцтэй орчинд сурч хөгжинө.
  • Багш нарын ажлыг хөнгөвчилнө.