"Эко Баян-Овоо хот тохижилт” ОНӨААТҮТ нь тус сумын цэвэр бохир ус, хог тээвэр, тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг. Одоогоор тус аж ахуй нэгжийн үндсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бохир соруулах, хог тээврийн, цэвэр ус зөөвөрлөх автомашин, байгууллагын албан хэрэгцээний фургон автомашинууд байгаа ба тусгай зориулалтын гарааш, агуулах байгууламжгүй, айлын хашаанд байрлуулдаг
Баян-Овоо сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Иргэддээ ойрхон шуурхай төрийн албыг бэхжүүлэн, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр хангах талаар тусгагдсан.