Гурвантэс сумын ЗДТГ сумынхаа орон нутгийн өмчит бүртгэлтэй өвлийн хүлэмжийг тус сумын төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ гэрээ байгуулан эзэмшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд ээлжлэн ногоо тарьж борлуулан ажиллаж хөдөлмөрлөх боломжоор ханган ажиллаж байгаа.
Сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээнд хүнсний нарийн ногоо тарих иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Гэвч хүлэмжийн үнэ ханш өссөн, зах зээлийн хямралтай энэ үед тариалан эрхлэх хүсэлтэй өрх бүр хүлэмж худалдан авч тариалалт хийхэд хүндрэлтэй байна.
Өмнөговь аймгийн Номгон сум нь мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. 2020-2021 оны өвөл, хаврыг даван туулахад 15,652 боодол буюу 313 тонн өвс, 115 тонн хорголжин болон хивгэн тэжээлийг татан авч мал сүргээ хамгаалах, малчдаа дэмжих өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ханган ажилласан.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цахим худалдааны бизнес эрчимтэй хөгжиж хүмүүс хүссэн бараа бүтээгдэхүүнээ байгаа газраа хүргүүлж худалдан авалт хийх нь дэлгэрч байна.
Ханбогд сумын онцлогтой үндэсний гар урлал, ингэний цагаан идээ гээд өвөрмөц бүтээл, бүтээгдэхүүн олон байдаг тул Ханбогдын брэндийн багцыг бий болгох нь олон эерэг нөлөөтэй юм.
Хөдөөгийн сумдын хувьд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь тухайн сумын эдийн засагт оруулах хувь нэмэртэй шууд холбоотой байдаг. Жижиг дунд бизнесүүд бий болсноор ажлын байр бий болж өрх гэрүүд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх гэх мэт олон эерэг үр дүн гардаг.
Ханбогд сумын иргэд, хоршоо, нөхөрлөлүүд 2015 оноос хүнсний ногоогоо тариалж “Оюу толгой” компанийн хүнсний ногооны багахан хувийг хангаж байна. 2020 оноос өвлийн хүлэмжтэй болж байнгын тариалалт хийж эхэлж байгаа.
Баян-Овоо сумын иргэдийн ахуйн хэрэглээндээ ашигладаг ус нь хатуулаг ихтэй, эрдэстэй байдаг учир ундны усны хэрэглээнд зохимжгүй, удаан хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.
Өмнөговь аймгийн Манлай суманд газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүдийн тарьж ургуулсан хүнсний ногоо, жимсийг чанар стандартын шаардлагын дагуу зориулалтын хөргүүртэй авто машинаар сумын ард иргэд болон зэргэлдээх сумдын хэрэглэгчид, уул уурхайнуудад хүргэж үйлчлэхээс гадна иргэдийг хүнсний ногоо тариалалд сургах, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангахад энэхүү хөтөлбөр дэмжлэг үзүүлэх юм.
2012 онд Ханбогд суманд газар тариалангийн жишиг талбайг байгуулах зорилгоор 10 га газрыг тариаланчдад гаргасан. 2016 оноос “Галбын өгөөж” хоршооны 9 өрх уг талбайд хүнсний ногоо тариалж байна.