Мэдээлэл технологийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед мэдээллийн технологи хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын орчинг бий болгох асар чухал.
Баян-Овоо сумын музейг үйлчлүүлэгчдийн сонирхолд нийлүүлэн орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олны хүртээл болгох шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд Баян-Овоо сумын хэмжээнд цасан шуурга, ган, зуд, шороон шуурга, үер, зуд, ган тохиож байна.
Баян-Овоо сумын иргэдийн ахуйн хэрэглээндээ ашигладаг ус нь хатуулаг ихтэй, эрдэстэй байдаг учир ундны усны хэрэглээнд зохимжгүй, удаан хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.
Цэцэрлэг сургуулийн сурагчид болон залуучууд чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх цэвэр тохилог орчин тус суманд шаардлагатай байна.
Мал сүргийн тоо жилээс жилд өсөж байгаа энэ үед төрөл бүрийн малын халдварт өвчин их гарах болсон. Иймд малыг эрүүлжүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийхийн тулд мал эмнэлэгт хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн зөөврийн хашаа чухал хэрэгтэй байгаа билээ.
Баян-Овоо сумын тариаланч иргэд тариалсан ногоогоо тээвэрлэн нийлүүлэх, борлуулах үед зориулалтын машингүйгээс хүнсний ногоо амархан муудах, чанарын шаардлага хангахгүй болох зэргээр алдагдал их хүлээдэг нь тариаланч иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, эдийн засгийн хувьд хохирол учруулж байна.
Сүүлийн жилүүдэд мал болон малын хороо, хашаа, бууцыг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэхгүй байгаагаас малын халдварт өвчин элбэгшиж малын шимэгч хорхой, халдварт паразитууд ихээр үржих болсон.
Баян-Овоо сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Иргэддээ ойрхон шуурхай төрийн албыг бэхжүүлэн, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, тоног төхөөрөмжөөр хангах талаар тусгагдсан.