Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ

Сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээнд хүнсний нарийн ногоо тарих иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Гэвч хүлэмжийн үнэ ханш өссөн, зах зээлийн хямралтай энэ үед тариалан эрхлэх хүсэлтэй өрх бүр хүлэмж худалдан авч тариалалт хийхэд хүндрэлтэй байна.

ДЭН УС

Баян-Овоо сумын иргэдийн ахуйн хэрэглээндээ ашигладаг ус нь хатуулаг ихтэй, эрдэстэй байдаг учир ундны усны хэрэглээнд зохимжгүй, удаан хугацаанд хэрэглэснээр эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй.

Ногоон төгөл

Баян-Овоо сумын тариаланч иргэд тариалсан ногоогоо тээвэрлэн нийлүүлэх, борлуулах үед зориулалтын машингүйгээс хүнсний ногоо амархан муудах, чанарын шаардлага хангахгүй болох зэргээр алдагдал их хүлээдэг нь тариаланч иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж, эдийн засгийн хувьд хохирол учруулж байна.