Баян-Овоо сумын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлж, түргэн тусламжийн автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх талаар тусгагдсан.
Баян-Овоо суманд 2018 онд хэрэгжсэн “Цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрөөх саравчуудыг сумын биеийн тамирын талбайд байрлуулсан.
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэг нь гадуураа хаалт хашаагүй тул малын бэлчээр, байгаль орчныг ихээр бохирдуулж, тэжээвэр мал амьтан хог хаягдлаар хооллон улмаар өвчилж хор уршиг үзүүлж байна.
Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгах, дулаарлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ам амьтан, хөрс ургамал, хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн ажлыг ихээр хийж байна.