ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ

ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээнд хүнсний нарийн ногоо тарих иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Гэвч хүлэмжийн үнэ ханш өссөн, зах зээлийн хямралтай энэ үед тариалан эрхлэх хүсэлтэй өрх бүр хүлэмж худалдан авч тариалалт хийхэд хүндрэлтэй байна. Баян-Овоо сумын 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө, Өсөлтийг өрх бүрд хөтөлбөрт тусгагдсаны дагуу хөтөлбөрийн хүрээнд газар тариалан эрхлэгчдийг дэмжих, өрхийн тариалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хүрээнд сумын 20 өрхийг хүлэмжээр хангах бөгөөд хүлэмжийн үнийг 100% хөнгөлөх юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад иргэдийн өрхийн орлого нэмэгдэх, иргэдийн талбай өөрсдийн гараар хүнсний ногоогоо тариалж сурах, тариалан эрхлэгч сум болох зорилготой. Газар тариалан эрхлэгч иргэдэд хөнгөлөлттэй хүлэмж олгосноор сумын хэрэгцээнд өрхийн тариалан эрхлэгч иргэд хамгийн багадаа 12 га-аар өсөх, цаашлаад нийтээрээ хүнсний ногоогоо нутгийн хөрсөндөө өрхийн үйлдвэрлэгч тарьдаг газар тариалан эрхлэгч сум болно.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       10м х 6м хэмжээтэй 20 ширхэг нийлэг материалтай зуны хүлэмж нийлүүлж, сумын иргэдэд олгоно.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
       Төслийг хэрэгжүүлснээр дараах ач холбогдол, үр өгөөжтэй.

  • Газар тариалан эрхлэгч 20 өрхөд бодит дэмжлэг болно.
  • Орон нутгийн тариалан эрхлэгч нэмэгдэнэ.
  • Шинээр 12 газарт тариалалт хийгдэнэ.
  • Өрхийн орлого нэмэгдэнэ.